Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэхийг эсэргүүцэн "Наадам хийхээ боль, аж ахуй нэгжүүдээ нээ, Тэвчээр тасарлаа” хэмээн NoNaadam нэрийн дор нэгдэн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал Төв талбайд өнөөдөртөө хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Тиймээс Засгийн газар ээлжит бусаар хуралдан, яг одоо энэ асуудлыг хэлэлцэж буй юм.
Тэгвэл уяачид, Морин спорт уяачдын холбоотой хамтран Засгийн газарт Үндэсний их баяр наадмыг товлосон хугацаанд хийх шаардлагыг хүргүүлэхээр өнөө өглөө Төв талбайд морьтойгоо орж ирсэн юм. Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан шаардлагыг уншиж танилцуулсны дараа уяачдын бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэж байгаа тул морьтой жагсаал хийж байна. Иймд наадмыг холбогдох хуулийн дагуу улс, аймаг, сумдын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргахгүй бол улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхийг мэдэгдэж байна” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)