Үндэсний их баяр наадмыг нийслэлд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаа Засгийн газраас өнөөдөр зарлалаа. Харин орон нутагт баяр наадмыг хэрхэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын тогтоолоор орон нутгийн баяр наадамтай холбоотой давхар шийдвэр гаргасан.
Бүх аймаг, сумын Үндэсний их баяр наадмыг нийслэлтэй адил нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн" гэв. Ингэснээр улсын хэмжээнд наадмыг тэмдэглэхгүй байх эцсийн шийдвэр гарлаа.