“Плэйтайм” олон улсын хөгжмийн наадам 2021 оны долоодугаар сарын 16, 17, 18-нд 20 жилийн ойгоо Монгол Шилтгээнд хийж, зохион байгуулагдах байсан. Тэгвэл ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас тус наадмыг дараа жил болтол хойшлуулж буйг “Плейтайм” наадмын зохион байгуулагчид мэдэгдлээ. Ийнхүү цар тахлын улмаас “Плейтайм” наадам хоёр дахь жилдээ хойшилж байна. Харин 2020 онд тоглолтын тасалбар худалдан авсан үзэгчдэд мөнгөө буцааж авах эсвэл дараа жилийн наадмыг үзэхээр хойшлуулах сонголт байгаа аж.