Улаанбаатар-Сөүл чиглэлд өнөөдөр болон энэ сарын 7-ны өдрийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь Улаанбаатар-Сөүл чиглэлд зургаадугаар сарын 11-нд коронавируст халдварын нэг, 13-нд хоёр, 23-нд гурван тохиолдол батлагдаж, халдварын тархалт байнга нэмэгдэж байгаа гэж үзсэн байна.
БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүйг мөн мэдээлжээ.