Улаанбаатараас Сөүл рүү долоодугаар сарын 1-7-ныг хүртэл нислэг үйлдэхгүй болсон аж. Учир нь, Монгол Улсын гурван иргэнээс “Covid-19” илэрсэн тул БНСУ-ын талаас хилийн хязгаарлалт тогтоожээ.
Гэвч амралтаараа наадмаа үзэж тэмдэглэхээр гадаадаас транзит нислэгээр ирэх зорчигчдын урсгал нэмэгджээ. Тиймээс Инчёны нисэх буудалд гацсан иргэдээ татан авах хүсэлтээ Гадаад харилцааны яамнаас тус улсад илэрхийлснээр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл өгч, харин Монголоос нэг ч зорчигч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Гадаад харилцааны яамны мэдээлснээр, БНСУ-аас Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэг үйлдэх зөвшөөрлийг өчигдөр өгч энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц өнөөдөр 19:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)