Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Завханы өмнөд хэсгээр хүйтэн бороо орох тул ноосолсон мал осгох эрсдэлээс сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ахиухан хэмжээний үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.