Засгийн газар ОХУ-ын Спутник В вакцины 20 мянган тунг авахаар захиалга өгсөн. Үүний эхний 10 мянган тунг манай улс өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авсан.
Ирэх даваа гараг буюу 2021 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Спутник В вакцинаар иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Ингэхдээ өмнө мөрдөгдөж байсан журмаар эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад Спутник вакциныг хийнэ. Дүүрэг бүрийн дархлаажуулалтын цэгт 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулах аж.