Олон жилийн турш хүлээлт үүсгэсэн |Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг өнөөдөр буюу 2021 оны долоодугаар сарын 4-ний өдөр болж, Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэнэ. Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийх юм. Өнөөдөр 11.40 цагт хөөрөх тус онгоц 23.00 цагт эргээд газардах товтой.
2013 онд УИХ-аас 18 дугаар тогтоолыг батлахдаа, шинээр барих олон улсын нисэх буудлыг Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох, тус нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар заасан түүхтэй.
Тэгвэл өнөөдөр ийнхүү нээлтийн нислэгээ хийнэ. Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дөрвөн чиглэлээр нийтийн тээвэр үйлчилнэ.