Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд, ковидын 2520 тохиолдол улсын хэмжээнд батлагдлаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 125.260 болж байна. Өнгөрсөн нэг өдрийн хугацаанд уг өвчний хүнд хэлбэрийн улмаас 8 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна.