Засгийн газар шатахууны үнийг нэмэхгүй гэж байсан ч саяхан шатахуун түгээх станцууд литр тутмынхаа үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүн тэр дундаа өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Энэ ч ёсоор болж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, тухайлбал,махны үнэ эрс нэмэгджээ.
Тухайлбал, хонины мах кг нь 13-14 мянга, үхрийн мах 17 мянга болж өсчээ. Мөн бусад бараа бүтээгдэхүүний үнэ 300-2000 төгрөгөөр өссөн талаар иргэд хэлж байна. Энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдсээр байх бололтой.
Сэтгэгдэл (3)