УОК-ын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оныдолдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд нийт гаднын 93 орноос 40492 иргэн эх орондоо иржээ.
Үүнээс 211 удаагийн тусгай үүргийн нислэгээр 33480, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7012 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна.
Өнгөрсөн зургадугаар сард 18 удаагийн нислэгээр 3968 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 31 удаагийн нислэгээр 4900 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.