Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын дөрөвний өдөр 8699 орчим хүн шинжигээ хийхэд 1551 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 863 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол эрүүл мэндийн найман ажилтан халдвар авсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 126811 болж нэмэгдэж байна.
Харин 680 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 12 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
2326 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин 14046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 9260 хүн хөнгөн, 3398 хүн хүндэвтэр, 1147 хүн хүнд, 241 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар