Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.
Тэрбээр монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн сурталчилж яваа бөгөөд түүнийг ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид хүндэтгэн угтлаа. Э.Даваажамц нь 33 дахь өдрөө гүйж, Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)