Замын-Үүдэд үүсээд буй авлига, албан тушаалын хэргийн мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид газар дээр нь очиж шалгасан. Энэ үеэр ноцтой зөрчлүүдийг илрүүлж, эхнээс нь шалгаад эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн. Харин Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдэд очиж, ажил байдалтай танилцсан нь өдгөө нэлээдгүй шүүмжлэл өрнүүлээд байна.
Ялангуяа үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан авлигын хэрэг гаарч, сүлжээ хэдийнэ бий болж үүнд нь, томоохон албан тушаалтнууд ч холбоотой нь нэгэнт тодорхой болсон юм. Энэ дагуу өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүдэд ажиллах ажлын хэсгийг томилж, бүрэлдэхүүнд нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн болон тагнуулын ерөнхий газрынхныг оруулжээ. Ийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр далайцтай шалгалтыг хийхээр болсон байна.
У.Тэргэл