Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын тавны өдөр 9458 орчим хүн шинжигээ хийхэд 1643 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 915 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол таван тохиолдол зөөвөрлөгдсөн халдвар байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 128454 болж нэмэгдэж байна.
Харин 723 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 10 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
2572 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар