Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Улсын их хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсгол яг одоо үргэлжилж байна. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: АТГ-ын дарга З.Дашдаваагаас асууя. АТГ-ын дэд дарга яг ямар асуудлыг хариуцаж ажиллах вэ. Бүгдийг хариуцаж магадгүй ч юм шиг, юу ч хариуцахгүй ч юм шиг харагдаад байна л даа.
АТГ-ын дарга З.Дашдаваа: Хуульдаа АТГ-ын дэд даргыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой туршлагатай байна гэж заасан. Дэд дарга, дарга ийм ийм асуудал хариуцна гэсэн тодорхой заалт байхгүй. АТГ нэгдмэл удирдлагатай байгууллага. Миний хувьд өөрөө санал болгож оруулж байгаа учраас бүх асуудалд хамтраад багаараа ажиллаад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ерөнхийдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэл хариуцаад явах байх.
У.Тэргэл