Хууль зүйн сайдаар ахлуулсан баг Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байгаа ба АТГ, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтынхан ч бүрэлдэхүүнээрээ очоод байгаа юм. Хууль зүйн сайд Х.Нямбаатар нэр бүхий албан тушаалнтуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.
Хил хамгаалах Ерөнхий газрын даргын тушаал гарч, хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд В.Намхайнямбууг долоодугаар сары 6-ны өдрөөс,
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаал гарч, Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг долоодугаар сарын 9-ны өдрөөс сэлгэн ажиллуулах,
Гаалийн Ерөнхий газрын даргын тушаал гарч, Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч, Б.Отгосүхийг,
Авто тээврийн Үндэсний төвийн захирлын тушаал гарч, Замын-Үүд дэх Авто тээврийн Үндэсний төвийн салбарын дарга А.Хатансайханыг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд оронд Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг,
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарч, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга , цагдаагийн хошууч Уранбаярыг өнөөдрөөс чөлөөлж байна.
Мөн дээрх байгууллагуудын албан тушаалтнуудыг чөлөөлсөнтэй холбоотойгоор нэр бүхий албан тушаалтнуудыг өөр орон нутагт сэлгэн ажиллуулах шийдвэр гаргалаа. Мөн гаалийн бүх улсын байцаагч нарыг сэлгүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан. АТГ, ЦЕГ ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өмнө нь бугшсан авилга албан тушаалийн хэргийг мөрдөн шалгаж, зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болсон бөгөөд цагдан хорихоор болсноо ажлын хэсгийн комиссоор мэдээлсэн" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)