Хууль зүйн сайдаар ахлуулсан баг Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байгаа ба АТГ, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтынхан ч бүрэлдэхүүнээрээ очоод байгаа юм.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлж байгаа талаар мэдээлсэн. Энэ үеэрээ тэрбээр "Долоодугаар сарын 10-19 хүртэл улс орон даяараа амрах шийдвэр гарсан. Харин эдгээр өдрүүдэд Замын-Үүд боом амрахгүй, ажиллах зохицуулалтыг хийнэ" гэдгийг мэдээлэв.
Б.Баатар