Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын зургааны өдөр 9517 орчим хүн шинжигээ хийхэд 1998 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1139 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 130.452 болж нэмэгдэж байна.
Харин 859 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт долоон хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
2582 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар