Онцгой байдлын ерөнхий газраас цагдаагийн байгууллагатай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг өнжихөөр болсон. Гэвч ес хоног үргэлжлэх баяр наадмын амралтаар гол, үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох албаныхан онцгойлон сэрэмжлүүллээ.
Ийн сэрэмжлүүлэхийн учир, сүүлийн дөрвөн жилийн наадмаар 47 хүн усны ослоор амь насаа алдсан ба дийлэнх нь эрчүүд байжээ. Тэгвэл 2021 он гарснаас хойш 37 хүн үерт амиа алдсаны дотор 1-5 насны найман хүүхэд байгаа нь анхаарал татаж байгаа юм
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, усанд осолдсон хүүхдийн дийлэнх нь орон нутагт эндсэн ба эцэг, эхийн хараа хяналт сулаас болсон байна. Мөн сүүлийн арван жилд усны ослоор 230 хүүхэд эндсэн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, давхар сэрэмжлүүлэв.