Петропавловскаас Камчаткийн хязгаар руу нисэж байсан АН-26 онгоц энэ сарын 6-ны өдөр холбоо тасарч, удалгүй осолдсон талаарх харамсалтай мэдээ дуулдсан билээ.
Тус онгоцонд 22 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн явсан бөгөөд тэд бүгд амиа алджээ. Камчаткийн захирагч Владимир Солодов АH-26 онгоцны сүйрлийн дараа гурав хоногийн гашуудал зарлаж, ОХУ-ын болон Камчаткийн хязгаарын далбааг бөхийлгөжээ. Мөн телевиз, радиогоор хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг цацахыг хориглосон байна.
Ослын мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа ба цаг агаарын таагүй нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлаас эсвэл нисгэгчийн хариуцлагагүйгээс болов уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж.