Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) коронавирусний халдварын өвчтөнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний удирдамжаа шинэчилж, Интерлейкин-6 рецептор эм бэлдмэлийг "Ковид-19"-ийн хүнд болон маш хүнд өвчтөнд хэрэглэх эмийн ангилалд оруулсан байна. Тус бэлдмэлийг кортикостероидуудтай зэрэгцүүлэн хэрэглэвэл хүний амь насыг аврах боломжтой гэсэн судалгааны үр дүр гарчээ. Тодруулбал, коронавирусний халдвараар өвдсөн хүнд өвчтөнүүдэд дээрх эмийг хэрэглэснээр нас барах магадлалыг 13 хувиар бууруулдаг, хүнд болон маш хүнд өвчтөнүүдийг амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, хүчилтөрөгчийн аппаратад орох эрсдэлийг 28 хувиар бууруулдаг гэсэн нарийвчилсан тооцоо гарчээ. Тиймээс ДЭМБ-аас Интерлейкин-6 эмийн хүрээмжийг нэмэгдүүлэхэд нэгдэхийг үйлдвэрлэгчдэд уриалж, мөн улс орнуудад уг эмийг хэрэглэхийг уриалжээ.