Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсэж Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.
Улмаар шуурхай ажлын хэсэг ажиллаж, гэмтлийг олж засварласнаарүе шаттай эрчим хүчээр хангах ажлыг эхлүүлжээ.
Харин цахилгаан тасарсан шалтгаан, ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш буюу долоодугаар сарын наймны өдрийн 11.00 цагт Эрчим хүчний яаманд танилцуулахаар болсон байна.
Б.Баатар