Долоодугаар сарын нийгмийн халамж, тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлт олгох хуваарь гарчээ. Хүүхдийн мөнгийг долоодугаар сарын 20-ноос, 21-нээс хүнсний эрхийн бичгийг олгохоор хуваарилжээ.
Долоодугаар сарын 21-28-ны өдрүүдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, онцгой тохиолдлын тэтгэмж, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж /жирэмсэн эхийн тэтгэмж, цалинтай ээж, ихэр хүүхдийн тэтгэмж/, асаргааны тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг олгох юм байна.