Сангийн сайдын тушаалаар 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон. Тэгвэл хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгох аж.
2021 оны хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын НӨАТ-ын баримтаа өнөөдрийн 23.59.59 цаг хүртэл бүртгүүлэхийг МТА-аас хэллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог билээ.