зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын-Үүдийн “мафи”-д хэн хэн багтдаг вэ?

2021-7-08
0
ЖИРГЭХ

Замын-Үүдэд мафи бий болсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар албан ёсоор зарлачихлаа.  Мөн тэмцлээ эхлүүлснээ ч мэдэгдсэн. Тэрбээр “Замын-Үүд суманд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ боомтод яг одоо бус өмнө бугшсан авлига албан тушаалын хэргийг шалгаж, холбоотой зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үйл явц ид өрнөж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн том зорилт бол авлига албан тушаалтнуудтай тэмцэх юм. Энэ хүрээнд анхан болон дунд, дээд шатанд байгаа авлига албан тушаалын хэргийг шалгаж, цэгцлэх ажил үндсэндээ эхэлж байна. Замын-Үүдийн мафи гэж ярьдаг зүйлтэй Засгийн газар одооноос тэмцлээ эхлүүллээ гэж ойлгож болно” гэсэн юм.

Тэгвэл мафи гэж юу вэ. Энэ нь өөрийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй, бусдад хэрцгийгээр нөлөөлүүлэхийн тулд хүчирхийлэл, аллага, дээрэм, мөнгө угаах, сүрдүүлэх зэрэг гэмт хэргийг маш өндөр зохион байгуулалттай үйлддэг нууц байгууллагыг МАФИ гэж нэрлэдэг байна.

Цаашлаад хууль бус үйл ажиллагаагаа ямар нэгэн байдлаар баталгаажуулж, ар талаа найдвартай гарт оруулахын тулд төрийн түшмэд, хүчний байгууллагын ажилтнууд, хуулийнхныг гарцаагүй байдалд оруулан бүлэгтээ элсүүлэн авдаг байна.

Мафи  гэдгийг монголчууд гадаадын кинон дээрээс л олонтаа харж, тэр сэтгэхүйгээрээ явж ирсэн. Хар тамхи, мөнгө угаах, зэвсгийн наймаатай холбоотой мафийн бүлэглэлүүд дэлхийд олноор төрж, хоорондоо хэмлэлдэн тэмцэлдэж ирснийг мэдэхээс биш Монголд албан ёсоор “нутагшсан”-ыг сая л мэдэж, сонсож байна.

Тэгвэл Замын-Үүдийн мафийн толгойлогч хэн бэ, бүлэглэлд нь хэн хэн багтдаг вэ. Мэдээж сум, орон нутгийн Захирагч гэдэг утгаараа Замын-Үүдийн Засаг  дарга Б.Анхбаяр толгойлогч уу. Тиймдээ ч ТЕГ, ЭЦГ-ын мөрдөн байцаагчид очсон даруйдаа Засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй зургаан албан тушаалтныг ажлынх нь байрнаас баривчлан саатуулсан гэх гаргалгаа байна.

Толгойлогч гэгдээд буй Б.Анхбаярын хувьд Дорноговь аймгийн уугуул. МУИС-ийг 2006 онд төгссөнөөсөө хойш нутагтаа ажилласан,  ИТХ-ын даргаасаа Засаг даргын албан тушаалд тохоон томилогдсон нэгэн аж. Нутгийн залуу Засаг дарга боллоо хэмээн ард иргэд нь ихээхэн олзуурхаж, одоо л хэмээн найдаж, хүлээж суусан гэдэг. Гэвч байдал эсрэгээрээ эргэж, дуулиант баривчилгааны эхнийх боллоо. 

Мафийн толгойлогч гэдэг асар их мөнгөний эрх мэдэл, эрх ашгийн эзэн байх учиртай. Тэгвэл Б.Анхбаярын хувьд халуун устай орон сууцанд төвхнөж ч амжаагүй эгэл жирийн нэгэн гэдгийг нутгийнхан нь хэлж, дайрлагад өртлөө гэцгээж байна.

Тэгвэл мафийн жинхэнэ толгойлогч хэн бэ. Замын-Үүдийн боомтод хил, гаалийн байцаагчаар ажиллахын тулд олон саяын хахууль өгч байж ажилд ордог. Үүнийгээ хэдхэн сарын дотор нөхдөг тул унацтай ажил хэмээн бүгд хошуурдаг гэлцдэг. Тэгвэл гаалийнхан уу, эсвэл Ерөнхий сайдыгаа ирүүлэн байж асуудлыг өмнөөсөө шийдүүлчихээд хээвнэг суугаа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уу, өргөдлөө өгөх хамгийн эхний хүнээр нэрлэгдээд байгаа МХЕГ-ын дарга Т.Гантулга уу.

Ямартай ч, Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцлээ эхлүүллээ. Удахгүй толгойлогч байтугай нь ил гарч, тэмцлийн үр дүн нь харагдах  буй заа.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.217.24)
    Жинхэн эзэнийн илэрүүлэх хэрэгтэй замын үүднийхэн дэндүү тэр тусмаа гаалийхан эр эмгүй их зантай улсууд
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.243)
    Үхсэнийх нь маф,сумын даргад эр бяраа гаргаад.
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.29.63)
    нэг муу сумын засаг дарга мафийн толгойлогч гэнэ ээ. ха ха, жинхэнэ толгойлогч чинь саарал ордон дотор бий.
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Үнэнийг нь хэллээ (49.0.137.164)
    mafijsan ni Unen sh dee
    2021 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 40 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 41 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 3 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 31 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК