Сүүлийн үед цахим гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, хохирогчдын тоо эрс нэмэгджээ. Статистик мэдээгээр, 2019 онд энэ төрлийн гэмт хэрэг 737 бүртгэгдэж байсан бол 2020 онд 1795, энэ оны эхний хагас жилд 1850 хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг жил дараалан 40- 50 хувь өссөн дүнтэй байна. Ялангуяа Ковид, цар тахал холбоотой цахим сүлжээ ашиглан худал ташаа мэдээлэл тараах нь ихэсч, хохирогчдын тоо ч өсчээ.
У.Тэргэл