Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 12:00-13.30, 16:00-18:00, 20:00-23:00 цагуудад ажиллуулах аж. Харин амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нэг долоо хоногт нь бямба гарагт, дараа нь ням гарагт гэх мэтчилэн ажиллуулах юм байна.