Хил хамгаалах ерөнхий газрын хоёр дэд даргыг өнөөдөр чөлөөлж орны хүмүүсийг нь томиллоо. Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон Ерөнхий газрын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар нарыг өнөөдөр чөлөөлсөн байна.
Ор гарсан дэд даргын албан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг томилжээ. Ө.Энхтөрийн хувьд Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан. МАН-ын “Хотын” гэх фракцын дэмжлэгтэй гэгддэг нэгэн.
Мөн “Хонгил”-ын цагдаа гэгддэг байв. Энэ томилгоог өнөөдөр хийснээр Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүнд цагдаагийнхан хүч түрэн орж ирж байна. Энэ нь хүчний байгууллагуудын албан хаагчдыг нэлээд бухимдуулж буй юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (15)