Долоодугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс буюу 9-ний өдөр олгоно. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталж, ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр долоодугаар сарын хүүхдийн мөнгийг олгох юм.