Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй ч ес хоног бүх нийтээр амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл дархлаажуулалтын цэгүүд долоодугаар сарын 11-13-нд ажиллахгүй болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу буюу 09:00-17:00 цагт ажиллана. Харин 17, 18-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарчээ.