Улсын их баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулан дээр нь халдварын тохиолдол эрс нэмэгдэж, өдөрт нас барах хүний тоо өссөн учраас нэг жилээр хойшлуулсан билээ. Харин өчигдөр морь, сур, бөхийн холбооныхон төр, засагт шаардлага хүргүүлэн, Төв талбайд морьтойгоо жагсаж, наймдугаар сард баяр наадмыг хийхийг шаардсан билээ. Хэрвээ ямар нэгэн нааштай хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ ч илэрхийлсэн.
Тэгвэл Засгийн газар, УОК эл асуудлыг эргэн харахаар болж, халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бүсийн гурван уралдааныг наймдугаар сарын 10-нд хийхээр урьдчилсан байдлаар ярилцжээ. Хамгийн гол нь халдварын тохиолдол, нас баралт буурсан тохиолдолд хүчин төгөлдөр болно гэдгийг онцгойлон анхааруулсан байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)