Элсэлтийн ерөнхий шалгалтыг цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Харин дараагийн товыг долоодугаар сарын 10-нд зарлана хэмээсэн ч энэ нь амралтын өдөр таарч байгаа юм. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам “Олон нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх шийдвэрийг Засгийн газраас товлон зарлаж байхаар тогтсон. Энэ дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг Засгийн газар зарлана” гэлээ.
Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 залуус бүртгүүлсний дийлэнх нь 18-19 настнууд байгаа юм.