Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын наймны өдөр 12539 орчим хүн шинжигээ хийхэд 2308 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 1369 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 134.270 болж нэмэгдэж байна.
Харин 940 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт таван хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 2673 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар