Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Үүнтэй холбогдуулж бөхийн барилдаан болохгүй. Иймд түрүү бөхөд олгох байсан шагналыг ЭХЭМҮТ-д өгөхөөр болжээ. Тодотговол, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн шагнал болох байсан “Toyota HIACE” автомашиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр болсон байна. 16 хүний суудалтай уг автомашин нь эмнэлгийн байгууллагад ашиглахад олон давуу талтай аж.
Б.Баатар