Төв талбайд суулт зарласан эмч нар өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар Эмч, эмнэлгийн ажилтнуудыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат” Монгол Улсын 56 мянган эмч ажилчдын төлөөлөл цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, бодит үр дүн гарахыг хүлээж, 11 дэх өдрөө Төв талбайд суулт хийж байна.
Төр, засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг авахыг хүсч байна. Талбай дээр сууж байгаа эмч ээлжийн амралтаараа зарим нь ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байхад салбар яам ч тоохгүй байгаад бухимдаж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн авахыг шаардаж байна” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)