Хөвсгөл аймгийн Онцгой комисс Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу долоодугаар сарын 9-ний өдрийн 06:00 цагаас хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн нээхээр болжээ. Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг цуцалсан байна.
Хэдийгээр тус аймгийн ихэнх суманд коронавирусний халдвар тархсан ч аялал, жуулчлалын улирал эхэлж байгаа тул ийнхүү хөл хориогоо цуцалж байгаа аж. Харин иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)