Улсын начин Э.Энхбат багын найз болох Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч БНСУ-д хэвтэн эмчлүүлээд даруй 2 сар гаран болж буй. Сүүлийн үед түүнтэй холбоотой элдэв мэдээлэл цахим орчинд түгэх болсон.
Тухайлбал “Энхбат начны бие сайжирсан, юм түшээд алхаж байгаа. Одоо хэвийн ярьдаг болсон”, "Энхбат начны бие дээрдэхгүй байгаа тул аппарадыг нь салгахаар болжээ" гэх мэт мэдээлэл цацагдах болсон.
Тэгвэл энэ талаар Э.Энхбат начны гэргий Б.Нандинцэцэг "Болсон болоогүй худал мэдээллийг жаахан ч гэсэн шүүлтүүртэй хандаж, цааш түгээнэ үү. Ард нь өндөр настай аав, ээжүүд, бяцхан үрс нь байгаа шүү дээ. Та бүхний цацаж байгаа мэдээг хараад яаж хүлээж авах бол" хэмээжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)