Үндэсний их баяр наадмыг дараа жилийг хүртэл хойшлуулсан ч албан байгууллага, аж ахуйн нэгжүүд долоодугаар сарын 10-18-ныг буюу нийт ес хоног амарч, долоодугаар сарын 24-ний бямба гарагаас хэвийн ажиллах юм. Баярын өдрүүдэд томоохон худалдааны төв, зах хэрхэн ажиллах вэ.
Бөмбөгөр худалдааны төв:
- Долоодугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
- Долоодугаар сарын 11-17-ны өдрүүдэд амрах бөгөөд долоодугаар сарын 18-наас эхлэн энгийн хуваарийн дагуу ажиллана.
Сандэй плаза:
- Долоодугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 11-15-ныг дуустал амарна.
“Нарантуул” худалдааны төв:
- Долоодугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долоодугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Баялаг-Ундраа төв:
- Долоодугаар сарын 10-нд ердийн хуваарийн дагуу ажиллана.
- Долоодугаар сарын 11-16-ныг дуустал амарна.
Хархорин худалдааны төв:
- Долоодугаар сарын 11-15-ныг дуустал амарна. Долоодугаар сарын 16-наас энгийн хуваарийн дагуу ажиллана.