Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс эрхээ хасуулсан жолооч нарыг эрхийг сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өршөөлийн хуулийн хүрээнд 2017 оны долоодугаар сарын нэгнээс 2021 оны зургаадугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрх сэргэсэн болохыг мэдээлэв.
Дашрамд өгүүлэхэд, жолооч нар үнэмлэхээ E-Mongolia сайтаас захиалж авсны дараа хөдөлгөөнд оролцох боломжтой юм.