Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдөр монголчууд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, Эрийн гурван наадам хийхгүй болсон. Гэхдээ үзэгчдэд наадмын нээлтийн тоглолтыг цахимаар хүргэх өгөөд 10.40 цагаас бүх телевизээр шууд дамжуулах юм байна.