Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө, маргааш өдөр Хөвсгөлийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө Завхан, Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш Хөвсгөл, Булганы нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.