Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын 13-ны өдөр 1246 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 609 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 140530 болж нэмэгдэж байна.
Харин 636 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 10 хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 3540 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар