Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Хэнтийн аймгийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орно.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17,18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст хална.
Сэтгэгдэл (1)