Дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил өнөөдөр буюу долоодугаар сарын 14-нд эхэлж байна. Уг ажилтай холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6, Сонгинохайрхан дүүргийн 12-17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг өнөөдрөөс есдүгээр сарын 16-ныг хүртэл хязгаарлана.
Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх бөгөөд халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулах юм байна.
8А магистралийг анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам өнгөрсөн өвөл 3-4 удаа хагарч, том аваар гарсан юм.
Сэтгэгдэл (2)