Баяр наадмын клипээр урьд өмнө дуулуулсангүй хэмээн шууд бичлэг хийн гомдоллосныхоо төлөө олон мянган дагагчаа алдаж байсан Ука энэ удаад ч хамгийн зохимжгүй хувцасласан дуучнаар тодорлоо.
Хэв маяг, донжтой хувцаслалтаараа залуусыг байлдан дагуулж, үлгэр дууриалал болж ирсэн тэрбээр энэ удаад чихрийн эрээн цаас шиг эв хавгүй хувцаслаж, ганган хүүхэнд гархи нэмэр гэгчээр зүүж, дүүжилсэн зүүлт, үсний хэв маяг бүхий л зүйл нэг л зохилдсонгүй. Нэг үгээр бол, түүний маяг хэтэрчихжээ. Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр түүний дуулсан дуу нь олны тархи, зүрхэнд үлдсэнгүй, эрээн мяраан эв хавгүй хувцаслалт нь л тодоос тод үлджээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)