Үндэсний их баяр наадмыг дараа жил хүртэл хойшлуулсан ч иргэд жилийн жилд “шинэ шөл” уудаг зуршилтай. Үүнийг дагаад наадмын өмнө хонь, ямааны үнэ өсдөг.
Харин энэ жилийн хувьд гэвэл, Эмээлт захад хонь 220-270 мянга, ямаа 160-190 мянган төгрөгийн хооронд байна. Эмээлт захад “Портер” автомашин дүүрэн хонь, ямаа ачсан автомашинууд эгнэн, Дундговь, Дорнод, Завхан аймгийнх хэмээн тайлбарлах аж. Иргэдийн худалдан авалт ч энэ жилийн хувьд сайн байгааг борлуулагчид хэлж байлаа.
Сэтгэгдэл (3)