Өнөөдөр буюу долоодугаар сарын 15-ны 18:00 цагаас долоодугаар сарын 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам солих ажил хийх тул зорчих хэсгийн хөдөлгөөн түр хугацаагаар хаахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн долоодугаар сарын 16-ны 18:00 цагаас долоодугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл Баруун дөрвөн замаас Барилгын коллежийн хоорондох замыг бүр хаах юм байна. Энэ үеэр дулааны босоо шугамыг засварлах ажил хийх юм.