НӨАТ-ын урамшууллын 2021 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долоодугаар сарын 18-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явна. Тиймээс иргэд 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны долоодугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.