Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баатар: Наадмын телеконцертыг Марзан Шаравын "Монголын нэг өдөр"-өөс сэдэвлэсэн

2021-7-17
0
ЖИРГЭХ

"Херо интертаймент"-ын захирал Б.Баатар наадмын телеконцертын талаар ийн өгүүлжээ.


Баяр наадмын өдөр гарсан “Би Монгол хүн” теле концертын тухайд миний бие ямар нэгэн тайлбар хэлэхийг илүүц гэж үзсэн боловч нэр бүхий хүмүүс худал сөрөг мэдээллийг намайг гутаах явцуу ашиг сонирхолын зорилготойгоор цацахдаа теле концертод оролцсон уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, нэр төр, мэргэжлийн бахархалд халдаж эхэлсэн учир уран бүтээлчдээ хүндэтгэж бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэдэг, тэнцвэртэй мэдээллийг шаарддаг нийтдээ зориулж доорхи хэдэн зүйлсийг бичлээ. Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн байсан. Тиймээс ганц хоёр боргое доо. Юуны өмнө теле концертыг Төрийн Наадмын нээлт мэт хийж, наадам хойшлоогүй мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан жинхэнэ эх оронч, авьяаслаг уран бүтээлчдэдээ баярлалаа. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод уран бүтээлчид бид гэнэтийн шийдвэрүүдэд зохицон ажиллаж, хүнд цагт маш богино хугацаанд Монгол түмэндээ баяр наадмын өдрүүдэд сэтгэл зоригийг нь сэргээх уран бүтээл үзүүлэхийг хичээсэн.

Өгөгдсөн цаг хугацааны боломжийн хувьд: 6 сарын 23-нд Хүй долоон худагт буй Наадам зохион байгуулах газар дээрээ Наадмын комисс хуралдаж, наадмын нээлтийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

6 сарын 25-нд Хүй долоон худагт тайз чимэглэлийн бүтээн байгуулалт эхэлсэн.

6 сарын 27, 28-нд бороо орсон тул зурагт авалт хийгдээгүй.

6 сарын 29, 30-нд бороо их орсон тул хагас дутуу зураг авалт хийгдсэн.

7 сарын 1-нээс бүтэн зураг авалт эхэлсэн.

7 сарын 7-нд зураг авалт дуусч, кэмп буусан.

7 сарын 8-нд деталь зураг авалт хийж, 16 цагт Хэрогийн баг Улаанбаатарт ирсэн.

7 сарын 11-нд концерт эфирт гарсан. Өмнөх жилүүдэд 2 сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн уран бүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн. Өдөрт 18 цаг ажиллаж, 6 цаг амарсан гэж тооцвол 324 цаг ажиллажээ. Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалт авагдаж байтал 7 сарын 2-нд наадмыг 1 жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан тул наадмын нээлт биш, харин баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн. Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно.

Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсч хүмүүжсэн, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг. Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, костюм давтагдахаас аргагүй байдалд хүрсэн болно.

Мөн энэ жил батлагдсан төсөв нь нийт уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл ба бусад зардалд зарцуулагдсан. Концертод оролцсон уран бүтээлч 800, тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон болно. Хэро энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад Баатар миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье. Миний бие тус концертын найруулагчийн хувьд зарим шүүмжлэлд хэдэн үг дайя. Энэ жил миний найруулсан концерт нь наадмын нээлт биш, теле концерт байсныг болон наадам хойшилсныг тодруулж мэдсэнийхээ дараа зарим судлаачид наадмын хүндэтгэлийн ёс жаягийг нэхэх хэрэгтэй байсан болов уу. Нэгэн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж байхад төрийн наадмын жаяг ёс алдагдсаныг судлаач та бүхэн шүүмжилсэн үү? Наадмын нээлт бол Төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л журам дэгээр зохицуулагддаг, Монголчууд төдийгүй дэлхий нийт анхааран хардаг ёслол. Наадмын нээлтийн үеэр төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж явсан, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний суудалд заларч асан нэгэн Үндэсний их баяр наадмыг тасалдуулах, харлуулах бүх зүйлд оролцож, ард түмнээ талцуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй! Би уран бүтээлчийн ёс зүй, авьяас, гүйцэтгэлийн ур чадвар гурвыг ямагт хүндэтгэдэг. Бидний бүхнээс эрхэмлэн дээдлэх учиртай Монгол үндэстний дархлаа болсон ёс заншлууд маань, улстөрийн намын 100 жил, өнө эртний уламжлалтай Монгол наадам хоёроо ялгадаггүй сошиалаар хийрхэгчдийн амны бай болж байгаад харамсч байна. Мөн төрт ёсны хүндэтгэлт Монгол наадмын уламжлалыг бусниулан дэвж сагсалзаж явсан зарим хүмүүс ч нас намбаа мартаж, ёс уламжлалаа дээдэлдэг монгол түмний буянаар төдий зэрэгт хүрснээ үл хүндэтгэж, учир мэдэхгүй залуусыг турхирч байгаа нь бүр ч эмгэнэл юм.

No description available.Улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц түүх, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээгээ илэрхийлсэн уламжлалт үндэсний баяртай байдаг. Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний сэтгэлгээ, өв соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл. Энэ цаг үед Монголчууд бид, ялангуяа уран бүтээлчид бид үндэстний дархлаагаа хамгаалах их сорилтын цаг үетэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, бидний уран бүтээл энэ зорилгод чиглэх ёстой гэж боддог. Монголын нууц товчоонд өгүүлснээр Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ.

Хорхунуг Жубурын хөндийд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэвслэн бүжиглэв хэмээн өгүүлсэн байдаг нь яавч гансарсан гиюүрсэн сажилсан аялгуу байхгүй, харин ч морин дэл дээр салхи дөрцаглан хурдалдаг Монголчууд эрч хүч, цоглог, хурдан хэмнэлд цэнгэн нааддаг байсан нь тодорхой биз! Хуурын татлага, Уртын дууны шуранхай! Товшуурын аялгуу, Зурхайгаас гарах морьдын төвөргөөн мэт монгол бүжгийн хэмнэлд Монголчууд “Сэрсэн тал” мэт гүн нойрноос сэрж, шинэ цаг үед хөгжил дэвшлийн амин хүч нь болоосой гэдэг санааг миний бие өнгөрсөн жилийн наадмын нээлт болон энэ жилийн концертэд шингээхийг хичээсэн. Бид бэртэгчин гүн нойронд автаж ханалаа. Монгол Улс ашид батжиж, Монгол наадмын хэлхээ үүрд тасрашгүй үргэлжлэх болтугай.

Жич: Мэргэн үзэгч таны сэтгэл оюуныг чилээсэн хэсгүүд засварлагдан удахгүй хүрэх болно !!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.9.46.64)
    Элбэгдорж руу бухаад чихээд өнгөрье гэж бгам биз дээ.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.189.123)
    Үзэсгэлэнт сайхан байгаль,багшран бэлчих мал сүрэг, нааш цаашаа сүлжэх олон хүмүүс,тэдний амьдрал ахуйг харуулсан нь нээрээ л Марзан Шарав гэдэг монголын алдарт зураачийн зураг санаанд бууж байсан шүү. Тэрхүү зураач одоогоор бол дроноор дээрээс нь монгол нутаг, түүний хүн зоныг харж зурсан мэт агуу юм. Харин Баатарын тухайд бол ид өсөж яваа сайн найруулагч цаашдын амжилт хүсье.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.47.15)
    женкотайгаа адилхан боловсролгүй хүн байна даа.төрийн наадмын нээлтийг найруулна гэдэг бүхий л талаараа боловсорсон монгол сэтгэхүйтэй эх орноо хайрладаг хүний ажил.зүгээр мөнгөнд шунасан боловсролгүй амиа бодсон хүн хийхээр ийм болж байгаан
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (212.95.5.191)
    chi xiixee bolchix yagaad uxeed bgaa yum erunxii saidyn ner gutaagaad ashig sonirxlyn zurchil byan Jagaa iluu xiine medremjtei
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (212.95.5.191)
    uzexed tuvugtui ereen myaran denduu oluulaa myaaaaaaa utga uchirgui baaxan barimal
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (212.95.5.191)
    mya bolson
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.87.167)
    таалагдсан уран бүтээлийн амжилт хүсье харин Наранбаатар надад таалагдахгүй банйа хүмүүс бүх зүйлээр цагаж байгаа үед энэ концертонд зүгээр оролцоод санал бодлоо хэлсэн бол зүгээр л байсан худлаа нэг их санй хүн болж жүжиглэж байгаа нь онцгүй Элбэгээ л чамд төрийн шагнал өгөө биз дээ оносон ч юмуу оноогүй ч юм у хэн мэдлээ
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.78.109)
    Цөөн хүмүүс нөгөө улстөрийн харалган нүдээрээ харж дайраад байгаа юм. Хэдхээн улстөрчдөөс бусад нь чансаатай бүтээл болохыг дүгнэж байна.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Монгол (66.181.161.87)
    100 жилийн түүхийг хангалттай товч хураангуйлсан байсан.Агуулга сайтай, сайхан бүтээл болжээ.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.47.15)
    Би л лав ноднингийн нээлтийг үзээд энэ жил дахиж Баатараар найруулуулах хэрэггүй юм байна гээд дүгнэчээд байж байсан.уул нь Наранбаатар Цогтгэрэл 2-н нэр гараад байсан арын хаалгаар Оюунэрдэнэ ахдаа өгчихсэн байна.боловсролгүй чадваргүй монгол сэтгэхүй ухаангүй найруулагч гэдгээ харуулчлаа.Оюунэрдэнэд ч гэсэн монголоо бодсон ард түмнээ гэсэн сэтгэл бас байхгүй гаднын христийн шашинтай юм боловуу тийм бол даруйхан өөр хүнээр ерөнхий сайдыг хийлгэмээр байна.нэг л монгол сэтгэхүй байхгүй харагдаад байна.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.242.243.87)
    СЭДЭВЛЭХ СЭДЭВ СЭДЭВЛЭХГҮЙ СЭДЭВ ГЭЖ БАС БАЙНА ШҮҮ. ТӨРТ ЁСНЫ НААДАМ ГЭДГИЙГ САНАЖ ЯВАХ НЬ ӨӨРӨӨ БОЛОВСРОЛ, ЁС ЗҮЙ, ХҮНЛЭГ ЗАН ЧАНАР, МЭРГЭН УХААН ЮМ.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Нууц биш (66.181.191.27)
    Дахин хэлэхэд Монголоо гэсэн ухаантай нь, Монгол улсад ямар мэргэжилийн хүн яг одоо илүү хэрэгтэйг мэдэж байгаа. Парзит, хүний хогууд, амар хялбар амьдарч, ажил хөдөлмөрөөс тасарч, хөдөлмөрлөхөөс татгалзсан нөхөд урлаг спортод дурлаж байгаа нь нууц биш
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.191.27)
    Ер нь урлаг соёл сүүлийн жилүүдэд дэндүү хэтрээд байна. Ард түмэний хүсэл зоригоос давсан, улсын мөнгийг үргүй зарсан, хөнгөн зугаа цэнгэл, хүмүүжилийн ач холбогдолгүй болсон. Энэ нь Монгол улсын хөгжилийг гацааж, хүүхэд залуусыг хөнгөн хийсвэр бүжиг, дуугаар хийсвэр , бодит бус , мэдлэг зорилго зорилтгүй болгон төлөвшүүлж, олноор нь уруу татаж байгаа юм.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.38)
    Хүрэл рекламаар цаг нөгцөөсөн байна лээ.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.26.195)
    schuumjlel sonsoj chuleej avaj sur,sur bas dachin sur!!! Baatar guia!!!, tsaguraa ich l evgui gar !!!,
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.26.195)
    schuumjlel sonsoj chuleej avaj sur,sur bas dachin sur!!! Baatar guia!!!, tsaguraa ich l evgui gar !!!,
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • МАН (191.96.97.58)
    Дутагдлаа хүлээн зөвшөөрч байж уран бүтээлч хүн хөгжинө шүү гдгийг ямагт анхаар ............... Чанаргүй , давсгүй , түүхий хоол өгвөл чи дуртай идэх үү???? тэр их авсан мөнгөнийхөө 50%-ийг ядахдаа буцааж төсөвт төлөхийг шаардаж байна...........
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.100)
    Баатарын сагсалзсөн урт клип хийсэн Элбэгээ ямар буруу байнаа. Хажууд нь зогсоод ажлыг нь үймүүлээгүй байлтай. Сагсалзсан урт клип хийснийхээ бурууг улс төржиж өмөөрч болохгүйт ш дээ
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (73.84.76.140)
    Энэ залууг шүүж сэтгэгдэл бичсэн улс юу хийх байснаа цаг хувьсахаар юу болгосноо тайлбарласныг нь уншсан л байгаа даа. "Би төрийн наадмын нээлт бэлтгээгүй ээ, зөвхөн наадмын телевизийн концерт хийсэн" гээд товчхон хэлчихэж. Үнэн биз, ковидод дарагдсан, хоригдсон, зүдэрсэн, хохирсон олны царайг харин ч тэнийлгэсэн, гунихарлыг сатааруулсан сайхан концерт болсон юм биш үү? Шүүмжлэх хүн мянга мянгаараа ч гараа, толгойгоо хөдөлгөөд хийчих, хийлцчих хүн олдоогүй л болов уу, энэ залууд.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • уншигч (66.181.188.175)
    харин ч концерт гэхэд их дажгүй болсон байна. Улс төрийн зорилгоор л муулж байгаа байх даа.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Бодлоо бичив (64.119.24.252)
    Жирийн үзэгч надад таалагдаагүй ээ, хэт замбараагүй хүмүүсийн найр наадам шиг. Төрийн наадам арай өөр баймаар. Одоо дахиж л найруулах хэрэггүй байхооо. Хүмүүс ер нь хүлээж авахгүй.
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Сагсалзсан хачин наадам.Монголчууд тийм биш ээ.Тавьтаргүй хачин арзалзсан юмнууд
    2021 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (192.82.77.217)
    Галаарид гуай -хагас галзуу гээд тодорхойлцон бна шүү
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin (192.82.73.116)
    Oi gutam shivshig. Ovoo yum hiideg zaluu gej boddog bsan. Odo dahij uzehgui, utgagui oriloon charlasn, hir burtag. Boorjmoor
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.178.253)
    Элбэгдорж салбадайд оролцохгүй, дэвэргэхгүй, бусниулахгүй, хагралдуулахгүй юм гэж бна уу.
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.109)
    Боломжийн бүтээл байналээ. Харин 20-р зуунаас өнөөг хүртэлх Монголын хөгжил дэвшлийг тодорхойлох учиртай Монголын Ардын Хувьсгалын түүхийг хангалтгүй тусгасан тал харагдсан. Энэ бол яах аргагүй Монголчууудын их баяр мөн. Иймээс 1921 оноос наадам маань их ойн наадам болсон нь зөв юм. Өвөг дээдсийн цусаа урсгаж хийсэн Ардын хувьсгалыг улстөрийн зорилгоор бүдэгрүүлэх зорилгоор наадмыг нэгэн бүлэглэл эсэргүүцэж үймүүлсэн болохоос ард түмэнд хайртайдаа ковид гэж хашгирсан юм бишээ, үүнийг ялгах хэрэгтэй Баатар аа!
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.21.244)
    Baatar zov l helj bn daa. Mongolchuud tsoglog baisan. Mongolchuud tsoglog bh yostoi gej.
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • МОНГОЛ (139.5.217.166)
    ӨӨРИЙНХ НЬ ХЭЛСЭНИЙ ДАГУУ ҮНЭХЭЭР САЙН БОРГОЖЭЭ, БОЛТУГАЙ БОЛТУГАЙ БАНХАР МИНЬ
    2021 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    7 цаг 13 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    7 цаг 21 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    7 цаг 24 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    7 цаг 27 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    7 цаг 30 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    8 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    8 цаг 5 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    8 цаг 40 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК